Chill out хөгжим Стилийн гарал үүсэл: - TopicsExpress



          

Chill out хөгжим Стилийн гарал үүсэл: Боловсронгуй drum & bass, Аmbient, Европын сонгодог хөгжим Үүссэн газар нутаг: 1990-ээд оны дунд үе, Европ, Өмнөд Америк Ашигладаг хөгжмийн зэмсэг: олон төрлийн цахилгаан хөгжим Chill out: нь 1990-ээд оны үед электроник хөгжмөөс гаралтай удаан темпийн хөгжим сонсч, алжаалаа тайлах гэсэн утгатай хар ярианы үгнээс гаралтай. 1990-ээд оны дундуур chill out нэртэй жанарыг бий болгоход нэмэр болсон хэд хэдэн уран бүтээлүүд гарчээ. Ялангуяа 2000-аад онд House, nu-jazz, psybient, lounge зэрэг удаан хөгжмийн төрлүүд олноор гарсан. Chill out төрөл нь өөртөө trance, ambient, IDM болон одоог хүртэл chill out-тай хослуулан ашигладаг baliaric beat төрлийг багтаажээ. Chill out нь ерөнхийдөө тайвшруулсан байдаг ба хүнд төрлийн хөгжимтэй хосолддоггүй юм. Chill out-г заримдаа “зөөлөн техно” гэж нэрлэдэг. Chill out хөгжмийг тойрсон бүхэл бүтэн урлаг бий болжээ. Лондоны Ministry of Sound нь маш олон chill out арга хэмжээнүүдийг зохион байгуулсан бөгөөд олон зуун Chill out төрлийн уран бүтээл бий болоход нөлөөлжээ.Одоогийн байдлаар Английн бүх том хөгжмийн сэтгүүл болон чартуудад нэр хүндээ мэдрүүлээд байна. Chill out хөгжим тоглодог олон хамтлагууд байдгаас Lemon Jelly, Urban Myth Club болон энэ урсгалаар тоглодог DJ нараас Youth, Alex Paterson, Dr.Chill, Unity Dub, The Only Micheal, Chris Coco, Pete Lawrence болон сүүлийн үед Global Chillage цомгоороо алдаршаад байгаа Mixmaster Morris зэргийг нэрлэж болно. Мөн энэ урсгалыг дагнадаг байгууллага холбоодоос нэрлэвэл Португалийн Chill out zone болон Liquid, Chill out дизайн хийдэг Liquid Sound Design, Vagalume, Ultimae болон Interchill зэрэг болно. Chill out арга хэмжээнүүдийг дурдвал The Big Chill болон Sundaze зэргийг нэрлэж болох байна. Ихэнхдээ Chill out хөгжим нь электроник график эсвэл байгалийн тайвшруулсан дүрснүүдээс бүрдсэн дэлгэцийн урлаг болон хөгжмийн цогцлоос бүрдэж байна.
Posted on: Wed, 21 Aug 2013 02:18:04 +0000

Recently Viewed Topics




© 2015