Гал үндэстний Мөнхбаяр болон түүний - TopicsExpress



          

Гал үндэстний Мөнхбаяр болон түүний нөхдийн тэмцлийн талаар залуусын үзэл бодол үндсэндээ 2 хуваагдаж байна...Нэг хэсэг түүний зөв, нөгөө нь буруу гээд л хэрэлдэж хэмлэлдэж байна...Эх орноо гэсэн бүхнийг ЦЭЭЖЭЭ дэлдэгч, хоосон хий бухимдагч гэх мэтээр цоллон дайрч давшилж байгаа хүмүүс маш олон болжээ... Тэр хүмүүсээс асуумаар санагдах хэдэн асуулт, хэлэх үг байна... Та нар эх орноо гэсэн хүмүүс рүү довтолж доромжилж байхаар эх орны эсрэг зүйл хийж байгаа хүмүүстэй тэмцэх ямар нэг юм яагаад хийдэггүй юм бэ? Буу агсаж тэмцэх хүртэлээ тэмцлийн бүхий л аргыг хэрэглэсэн эх орончдыг юунд харааж доромжилно вэ? Яагаад яагаад? танд тэгээд ялалтанд хүрэх ямар санаа, санаачилга байна? Алив хэлээд аль...Үнэн зөв санаа, санаачилга байвал хамтраад тэмцье! Энэ улс эх орон чинь болохоо байлаа шүү дээ... Тэр мундаг их мэдэгч нар энд хэрүүлээс өөр олигтой сэтгэгдэл бичиж чадахгүй гэдэгт 100% итгэлтэй байна... Алив бичээд байгаарай...
Posted on: Tue, 17 Sep 2013 16:19:04 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015