Дэлхийгээс хаа холдов гэж... МАХН-ын - TopicsExpress



          

Дэлхийгээс хаа холдов гэж... МАХН-ын дарга Н.Энхбаяр бусадтай бүлэглэн “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сониныг хууль бусаар хувьчилж өөрийн үүсгэн байгуулсан “Эскон” компанид шилжүүлэн завшсан нь нотлогджээ. Тухайн үед Н.Энхбаяр өөрийн төрсөн дүү Н.Энхтуяагийн нэр дээр 2012 онд “Эксон” гэх компанийг шилжүүлж, өөрийн өмч хөрөнгөө нуун далдлахыг оролдсон. “Өргөө” зочид буудлыг Б.Хуягийн “Хар дун” компанид шилжүүлсэнтэй холбогдуулан Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн байдаг. Харин НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг хууль бус хувьчлалд ихээхэн дэмжлэг үзүүлж, шийдвэр гарган оролцсон хэрэгт сэжигтнээр татсан байна. Тэрээр мөрдөн байцаалтын явцад оргон зайлж, ор сураггүй болсон тул Интерполоор эрэн сурвалжилж эхлээд байсан билээ.
Posted on: Mon, 17 Jun 2013 07:24:17 +0000

Trending Topics



Recently Viewed Topics




© 2015