ДӨЧИН НАС Тэр залуухан хөвүүн - TopicsExpress



          

ДӨЧИН НАС Тэр залуухан хөвүүн намайг эмэгтэй гэдгийг минь дахин хэлж өгсөн. Тэр нүдийг минь амаа жимийн хичээнгүйлэн зурж, уруулыг минь бас будаж өгсөн. Урт хүзүүтэй хар өнгөт цамцыг минь тайлуулсан, улаан өнгийн даашинз өмсгөсөн. Түүний амьсгал хүзүүн дээгүүр минь хөнгөхөн урсаж байлаа. Тэр толины өмнөх өлөн тоостой гоёлын хайрцагыг аваад тоосын үлээгээд онгойлгосон. Хүзүүнд минь зүүлт зүүлгээд, (тэр зүүлтийг би хэдэн онд хамгийн сүүлд зүүснээ санах гээд чадаагүй.) Хар даа та өөрийгөө гээд инээмгэлсэн. Хөөрхий би толиноос ичсэн. Толь тийм шудрага гэдгийг би үзэн ядсан. Хагалж болох байлаа. Харгис тэр тольны хажууд харин цэл залуу нас зогсож байсан юм шүү. ... Тэр аажуухан дөхөж ирээд тэгээд туг үсийг минь хойш илсэн. Тэгээд тонгойн духыг минь үнссэн. Энэ бол хайр байсан юм. ... Духнаасаа эхлээд би залуу хонгор бүсгүй болон хувирч ирсэн. Духны арьс тэнийж, хацар нүүр тэлж, хоолой онгойж, цээж уужирч Нуруунаас нэг нялцгай гялгар хар зүйл доошлон гулсаж унасан. Нуруунд минь могой байсан юм шиг... ... Миний духнаас уруул холдоход би тэр зэрлэг зэвүүн шудрага толь руу харсан юм. Миний царай ус хүртсэн цэцэг шиг, миний нүд далайн гүнээс гарч ирсэн сувд шиг гэрэлтсэн байсан юм. ... Тэр залуухан хөвүүн намайг эмэгтэй гэдгийг минь дахин нэг сануулсан юм. Тэр намайг дахин шинээр төрүүлэхээр ирсэн тэнгэрийн элч байлаа. Намайг будсан. Намайг ягаан, улбар шар, тэнгэрийн хөх гээд бүхий л өнгөөр дахин будаж өгсөн. b.batregzedmaa
Posted on: Fri, 27 Sep 2013 14:38:54 +0000

Trending Topics



le="margin-left:0px; min-height:30px;"> Ready for a raw, vulnerable, and heart-wrenching moment? Then this

Recently Viewed Topics




© 2015